|

iPhone утасны “но”-той баримтууд

iPhone утасны “но”-той баримтууд

Өнөө цагийн хамгийн том технологийн компанийн нэг бол яах аргагүй Apple. Харин тухайн компанийн бүтээгдэхүүн болох iPhone-ийн шинэ утас гарах болгонд гацаад байна гэсэн гомдол цөөнгүй гардаг. Өмнөх загвараасаа ч илүү удаан гацдаг байна. Үүнтэй холбоотойгоор "iPhone удааширсан” гэх хайлтын тоо нь гүүгл дээр ямар давтамжтай байгааг харуулъя.

 

Эндээс харахад 2009 оноос, iPhone 3GS гарснаас хойш Apple-ынхан утаснуудаа албаар удаашруулж эхэлжээ. Хэрэглэгчдийн зүгээс энэ талаар маш их гомдол ирэх болсон тул Apple ч удаашруулсанаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Гэхдээ ингэх болсон шалтгааныхаа тухайд, утасны батерейны эдэлгээг уртасгах гэсэн арга хэмээн тайлбарласан. Үнэхээр батерейндаа байна уу, өөр ямар нэг битүүлэг учир бий юу гэдгийг одоохондоо бид мэдэх аргагүй юм.

Бас нэгэн сонирхолтой баримт байна. Юу гэхээр iPhone-ын нүүрэн талд гэрэл анивчих тохиолдол тэр болгон гардаггүй. Гэхдээ хааяа гэрэл асах үзэгдлийг зарим хүмүүс нэг их ач холбогдол өгч, тоодоггүй юм билээ. Учир нь iPhoneX нь Face ID хийж хүний царай таньдаг учраас үргэлж гэрэл цацруулдаг гэж ойлгодог.

Сонирхуулахад, Face ID хийхэд туяа нь харанхуйд дараах байдлаар харагддаг байна.

Гэтэл Face ID-гүй iPhone-ы нүүрэн талд яагаад гэрэл асаад байна вэ? Зарим нь тэр гэрлийг дулаан мэдрэгч буюу утас нүүрэнд ойртох үед дэлгэц унтардаг төхөөрөмж гэж боддог аж. Тэгвэл яагаад зарим үед асаад, заримдаа унтраастай байдаг вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв бидний утас биднийг үргэлж сонсдог, хардаг бол яах вэ? Үүнийг нэг удаа анзаарч сонирхоод үзээрэй. Мэдээж энэ бол асуулт болон үлдэж байна.