Дархан-Уул аймагт баавгай айлын гэр лүү дайрсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт намаржиж, өвөлжиж байгаа найман айлын гэр хотыг баавгай түйвээсэн талаар мэргэжлийн байгууллагад хандсан байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрах болсон бөгөөд хэд хэдэн айлын гэрийн гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт нь байсан аарц, тос, өөх, махыг нь авч иджээ.
О.Сайхан