|

Шинжээчид байгаль орчны хувьд хамгийн бохирдолтой орноор Монголыг нэрлэжээ

Шинжээчид байгаль орчны хувьд хамгийн бохирдолтой орноор Монголыг нэрлэжээ

Дэлхийн улс орнууд болоод хотуудын статистик мэдээллүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийдэг "Numbeo” цахим хуудсын шинжээчид жил тутмын "Pollution Index 2018 Mid-Year” тайлангаа гаргаж, байгаль орчны хувьд хамгийн их бохирдсон газрыг тодруулжээ.
Дээрх индекс юуны түрүүнд агаар болон усны бохирдлын хэмжээг харуулдаг бөгөөд бусад бохирдлыг бараг харгалздаггүй байна. Ингээд экологийн хувьд хамгийн асуудалтай орноор Монгол Улс шалгарчээ. Хоёрдугаарт, Афганистан бичигдсэн бол гуравдугаарт, Мьянмар оржээ.
Харин хүрээлэн буй орчинд хамгийн ээлтэй орноор Финланд тодорсон байна. Тус улсын дараагаар Исланд, Эстони, Швед болон Норвеги улс оржээ. Эдгээр орны хувьд цэвэр хүрээлэн буй орчноороо Финландаас багахан зэргийн доогуур байгаа аж.
ОХУ жагсаалтын 48 дугаарт бичигджээ. Тус улсын хамгийн бохирдолтой хот нь Челябинск болсон бол удаах байранд Екатеринбург орсон байна. Оросын нийслэл Москва хот тус улсын экологийн хувьд асуудалтай хотуудын жагсаалтад гуравдугаарт бичигджээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг