|

ЖДҮ-чид засаг огцруулахаар улайрах нь шударга явдал уу

 
У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн гэнэ. Тэгвэл Засгийн газрыг огцруулахаар улайрч эхэлсэн нөхдийг ЖДҮ-ээс зээл авсан нөхөд "толгойлж" байгаа бололтой. Тодруулбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан нь тогтоогдсон Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, Н.Оюундарь нар засаг унагахаар нэгдсэн байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүү гишүүн Б.Наранхүүгийн хамтаар 800 саяыг зээлсэн бол Г.Тэмүүлэн ээжийнхээ "Спа цогцолбор"-т 700 сая төгрөг, Б.Ундармаа өрийнхөө 100 хувь эзэмшлийн компанид 700 сая төгрөг, Н.Оюундарийн хүүгийнэзэмшлийн компани 800 сая төгрөгийн зээл авсан байгаа юм. 
 Хэдийгээр эдгээр нөхөд гэр бүлийнхнийхээ авсан зээлтэй огт хамаагүй хэмээн арьсаа хамгаалж байгаа ч олон нийт дээрх тайлбарыг нь хүлээн авахаас татгалзсан. Тиймдээ ч эдгээр гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах хүсэлтэй байгаа юм. Харин дээрх гишүүд шалгуулахын оронд харин ч Засгийн газраа унагахаар нэгдээд байгаа нь хачирхалтай. Уг нь тэд эхлээд өөрсдөдөө хариуцлага тооцох ёстой биш гэж үү. 
Эх сурвалж http://www.info.mn