Дарханы Хонгор суманд мөнгөн ус алдагдаж, сумаараа хорддог жил Д.Хаянхярваа аймгийн Засаг даргаар ажилласан байсан юм. Сүйд болж, Хонгорыг битүүмжилж, орон нутгийн замыг хүртэл хаахад хүрч байсан юмдаг. Одоо ч мөнгөн усны алдагдлыг горыг Хонгор сумынхан амсаж, хорлого бүрэн тайлагдахгүй л байгаа.
Гэтэл яалаа?

Дараа нь яасан бэ?

Уг нь хуулийн дагуу бол эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглачихаад байгаа түүнийг шалгаж, хариуцлага тооцох учиртай. Гэтэл түүнд хариуцлага тооцох нь битгий хэл дахин түшээгээр сонгож, шагнасан байгаа юм. Энэ үйлдэл дээр түүнээс мөн л шударга ёс асуухаас ичиж байна.
Нүдэнд харагдаж, нийт Монголчууд мэддэг хоёрхон жишээ Д.Хаянхярваа гэдэг хүнд шударга ёс, зарчимч байдал зохихгүй гэдгийг илтгэж байгаа нь харагдлаа. Гэтэл тэрээр төрийн ордонд шударга ёс ярьж, нийт Монголчуудын эрх ашгийг хамгаалагч нэгний дүрд тоглож байна.
Одоо яах вэ?
Нийтийг байтугай нэг сумаа хамгаалж чадаагүй түшээ шүү дээ. Ийм түшээ манайхаас өөр ордонд байсан бол уучлалт гуйгаад огцордог. Харин манайд болохоор барьцаа ахиулдаг гэдэг шиг дараагийн гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх хүний тоонд орчихсон л явж байна. Засгийн газрыг огцруулж, явцуу эрх ашгийг хамгаалсны шагнал болгож түүнд энэ албан тушаалыг өгөх ч юм билүү яаж мэдэх вэ. Гэвч төр бол тэдний тоглоом, ханцуйндаа наймаалдаг бараа таваар биш юм. Төр бол энэ улсын оршин тогтнохын үндэс, шударга ёсны илэрхийлэл юм.
https://paparatsi.mn/n4h