|

Хятад улсад том мөнгөний орд илэрчээ

Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч улсын нэг Хятад маш их хэмжээний нөөцтэй мөнгөний ордыг илрүүлжээ. Багадаа 1500 тоннын нөөцтэй энэ ордыг Хятадын Хэнан мужийн геологичид илрүүлсэн бөгөөд ашигт малтмалын орд ихтэй Жунхэ дүүрэгт оршдог байна. Мөнгөнөөс гадна 280 мянган тонн хар тугалга, 320 мянган тонн цайрын нөөц байгаа гэж Хэнан мужийн Геологи хайгуул, ашигт малтмалын газраас мэдээлжээ.  Өмнө нь Хятадын Тонбай мужид 2661 тоннын нөөцтэй өөр нэг томоохон мөнгөний орд илэрч байсан юм.
 
Хятад улс нь дэлхийн мөнгөний хамгийн том хэрэглэгч улс бөгөөд мөнгөний үйлдвэрлэлийн 18 хувийг дангаараа эзэлдэг гуравдагч том үйлдвэрлэгч улс билээ.  
Өнгөрсөн жил Хятадын зүүн хэсэгт оршдог Шилийн гол аймагт тус улсын түүхэн дэх хамгийн том алтны ордыг илрүүлсэн тухай Бээжин мэдээлсэн. Нийт 2000 метрийн урттай, 67 метрийн өргөнтэй энэ орд 40 жилийн нөөцтэй бөгөөд ойролцоогоор 22 тэрбум ам.долларын ашигтай гэж тооцоолсон байна.

 

ZUV.mn