|

Хятадын цагдаа нар их хэмжээний кокаин хураан авчээ

Хятадын цагдаа нар их хэмжээний кокаин хураан авчээ

 

Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын хууль сахиулах байгууллагын ажилтнууд 1 тэрбум юань буюу ойролцоогоор 160 сая ам.доллар бүхий 1,3 тонн кокаиныг хураан авч, 10 хүнийг баривчлан саатуулжээ. Энэ тухай "Синьхуа” агентлаг мэдээлэв.

2017 оны 7 дугаар сард илрүүлсэн мансууруулах бодисны наймааны сүлжээг таслан зогсоох ажиллагаа найман сар гаруй үргэлжилжээ. Цагдаа нар хар тамхины наймаанд сэжиглэгдэж байсан 5 хүнээс байцаалт авч, 40 орчим кг сэтгэцэд нөлөөлөх хориотой бодисыг хураан авсан байна. Түүнчлэн тэд кокаин нийлүүлэх талаархи мэдээллийг олж чадсанаар дахин ихээхэн хэмжээний хар тамхийг хураан авч чадсан байна.  

Хар тамхи нь тус улсад Зүүн Өмнөд Ази болон Латин Америкийн орнуудаас ихээхэн орж ирдэг аж.  Хятад улс хар тамхитай тэмцэх хүрээнд идэвхтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн, бусад улстай эрчимтэй хамтран ажиллаж байгаа хэдий ч тус улсад хар тамхи ихээхэн хэмжээгээр орж ирсэн хэвээр байна.