
ОХУ-д
зохион байгуулсан хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай
"Россия 2018” номын нээлт Москва хотод болжээ. Олон амжилтын анхдагч болсон
2018 оны ДАШТ-ий талаарх мэдээллүүд, дасгалжуулагч, тоглогчидтой хийсэн
ярилцлага, сонирхолтой баримтууд, статистикийн мэдээллүүдийг оруулсан уг номыг
3000 хувь хэвлэсний 2000-ыг нь орос хэлээр, 1000-ыг нь англи хэлээр гаргасан
байна.
Зургадугаар
сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын 11 хотод болсон ДАШТ-д
Францын шигшээ баг Хорватын багийг ялж, аварга болсон бол Бельгийн шигшээ баг
гуравдугаар байранд орсон. Оросын шигшээ баг түүхэндээ анх удаа шөвгийн наймд
шалгаран үлдсэн билээ.