МОСКВА. /ТАСС/. 12 дугаар сарын 1-нд буюу маргааш болох 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сугалаа сугалах ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцоно гэж Кремлийн ордны Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр мэдэгдсэнийг "ТАСС” агентлаг уламжлав.
Кремлийн ордны Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд "2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сугалаа сугалах ёслол 12 дугаар сарын 1-нд Кремлийн ордонд болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч В.Путин, 1300 гаруй зочид төлөөлөгчид, тэдний дотор ДАШТ-д оролцох 32 улсын шигшээ багийн 30-ийнх нь дасгалжуулагчид оролцоно” гэжээ.
В.Путин хэсгийн сугалаа сугалах арга хэмжээний өмнө дэлхийн хөл бөмбөгийн одод, тухайлбал Кафу, Фабио Каннаваро, Диего Марадона, Никита Симони нарыг хүлээн авч уулзах аж.
2018 оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд Оросын Москва, Санкт-Петербург, Сочи, Казань, Саранск, Калининград, Волгоград, Донын Ростов, Доод Новгород, Екатеринбург болон Самара гэсэн 11 хотод хөл бөмбөгийн ДАШТ болох юм.
Энэ ДАШТ-д талбайн эзэн Орос, Бельги, Герман, Англи, Испани, Польш, Исланд, Серби, Франц, Португал, Швейцарь, Хорват, Дани болон Швед /Европ/; Бразил, Уругвай, Колумб, Аргентин болон Перу /Өмнөд Америк/; Мексик, Коста-Рика болон Панам /Хойд Америк/; Австрали, Иран, Япон, Өмнөд Солонгос болон Саудын Арави /Ази/; Нигери, Египет, Марокко, Тунис болон Сенегал улсын /Африк/ хөл бөмбөгийн шигшээ баг оролцоно.

Г.Доржханд
МОНЦАМЭ