Бичил биетүүд бус харин амьтны болон ургамлын гаралтай муудсан бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас хоолны хордлого үүсдэг. Мөн хортой химийн бодис агуулдсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээс үүсч болно.
Урьдчилан сэргийлэлт
- Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.
- Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээн 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
- Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, "гампанзан” дээр болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх г.м. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
- Хоолыг шавьж, мэрэгч г.м. амьтадаас сэргийл.
- Зөвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ нэн анхааралтай, болгоомжтой байх хэрэгтэй.
- Хальс нь ногоорсон төмсийн хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёлсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.
- Тоор /персик/, чавга /слив/, гүйлс /абрикос/ зэрэг жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь эдгээр жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг.
- Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй консерв худалдаж авахгүй байх.
Анхны тусламж
- Хоолны хордлого авснаас 2-4 цагийн дараа ходоод угаах нь хамгийн сайн арга. Үүний тулд хүнсний содын 2% уусмалыг 1,5 литрийг /тус бүрт нь цайны халбага хүнсний сод хийсэн 5-6 стакан ус/ уугаад бөөлжих хэрэгтэй. Ходоодыг бүрэн цэвэрлэхийн тулд ахин нэг удаа цэвэрлэх нь сайн гэж үздэг.
- Мөн идэвхжүүлсэн нүүрс уух нь сайн байдаг. Ингэхдээ 2-3 цаг тутамд 4 шахмал эм ууна. Гэхдээ хоногт 12 шахмал эмнээс илүү уух хэрэггүй.
- Анхны тусламж үзүүлсний дараагаар эмчид яаралтай үзүүлэх шаардлагатай.