Харин энэ дүр зураг бол улаанбаатарчуудын сүсэглэсэн Тасганы овоо. XVII жарны "Урвуулагч” хэмээх Шарагчин гахай жилийн сар шинийн нэгнийг угтаж, уул үсэндээ сүсэглэсэн нийслэлчүүд гэрэл зургийн хальсанд ингэж буужээ. Ирэх жилийн сайн сайхан бүхнээ уул ус, алтан нарандаа даатгаж, сүсэглэсэн нь энэ. Гэвч сүсэглэхэд учир бийг өнөө ч бид ухаараагүй бололтой. Хэдий чинээ их сүү өргөж, хэдий чинээ олон боов боорцог овоонд аваачиж тавьснаар буян заяа нэмэгдэхгүй. Уул ус, овоог сүү, боов чихээр бохирдуулж, хадгаар боомилсон дүр зураг сүсэг бишрэлийн илрэл огтоос биш гэдгийг лам хуваргууд хичнээн хэлдэг билээ дээ. Зөв сүсэглэхсэн дээ.
Сүсэглэж, залбирч яваа овоогоо хогийн цэгээс ялгаагүй болчихоод сэтгэл дотроо сайн сайхныг хүсч мөрөөдөх нь зохист үйлдэл мөн үү.
М.Болд
SHUUD.MN