Энэхүү асуудалд "Хориотой хот”-ын музейн ажилтан "Тус ордонд аялж буй хүмүүст үйлчлэх ариун цэврийн 14 өрөө байдаг. Энэхүү хот нь маш том газрыг хамардаг учир тус ордон музейд аялаж буй хүн бүрийг бид хянах боломжгүй” гэж мэдэгджээ.
"Хориотой хот” нь Мин улсын үеэс Чин гүрний хааны үе хүртэл 24 хааны үе дамжин амьдарч байсан ордон бөгөөд өдөрт 80.000 хүн зочилдог түүхэн ордон юм. Тус музейд нийт 1,684,490 үзмэр байдгаас 92 хувь нь үнэт үзмэрт тооцогддог түүхэн хот юм.