|

Хүн амьны гэмт хэрэгтэнд бүх насаар нь хорих ял оноожээ

Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Нуурын завсар” гэх газарт "2018 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө иргэн Н-ийг алж, цогцсыг гэрийн хажууд байсан тэргэнд хийгээд ойролцоох жалганд оруулан шатаасан гэмт хэрэг гарсан.

Уг гэмт хэргийг хохирогчийн хамтран амьдрагч Б нь үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шүүгдэгч Ц.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Ц.Н-ийн толгой, цээжин тус газарт нь цохин алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оноосон байна гэж Төв аймгийн прокурорын газраас мэдээллээ.