Архидан согтуурсанаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд олон гарч байгаагийн нэг нь 2017 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г-ийн нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, алхаар цохиж онц харгис хэрцгийгээр санаатай алсан гэмт хэрэг гарсан байна.
Дээрх гэмт хэргийг М нь согтуугаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас М-д Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сард хэлэлцээд, шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан бусдын амь насыг санаатай хохироосон гэм буруутайд тооцож бүх насаар нь хорих ял оногдуулсан байна.