Алан хядагчид хулгайлсан алтаа Багхуз суурин орчимд нууж байсан гэнэ. Энэ суурин нь Дэйр-эз-Зор мужид оршдог бөгөөд дайчдын сүүлчийн хамгаалалтын цайз болж байсан юм.
"САНА” агентлагт бичсэнээр бол дайчид 40 орчим тонн алтаа өөрсдөө шилжүүлсэн байна. Үүнээс гадна Америкийн цэргүүд алан хядагчдын нуувчаас дахиад 10 орчим тонн алтыг өөрсдөө олжээ.
Америкийн дайчид алтаа шөнийн цагаар нисдэг тэргээр зөөвөрлөсөн гэжээ.
Эх сурвалж: САНА агентлаг