2018 оны урьдчилсан дүнгээр 450.3 мянган тонн үр тариа хураан авахаар тооцоолоод байгааг Улсын ургацын комисс мэдээллээ. Үүнээс 425.8 мянган тонн буудай хураан авахаас 330.4 мянган тонн нь гурил үйлдвэрлэлд зарцуулагдах тооцоо гарчээ.
Нийт хураан авах үр тарианы 151 мянган тонн нь төмс, 95.1 мянган тонн нь хүнсний ногоо, 30.1 мянган тонн нь тосны ургамал байгаа бол малын тэжээлийн ургамал 86.3 мянган тонныг хураан авах юм байна. Харин нарны хэт их халалтын нөлөө болон хэвийн түвшнээс өндөр усархаг борооны улмаас 25.7 мянган га талбайн ургац хураагдах боломжгүй болсон талаар ХХААХҮЯ мэдээллээ. Цаашид цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хураалтын ажлыг чанартай гүйцэтгэвэл, буудай болон төмсний хэрэгцээг дотоодоос хангах боломжтой юм байна.