Хоёр гишүүний мэдэгдлийн өмнөхөн Х.Баттулга ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг мөн зөвлөхийн ажлаасаа чөлөө гуйсан тухайгаа мэдэгдэж, АН-ын одоогийн дарга С.Эрдэнийг хүчтэй шүүмжилсэн. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн Лу.Болд АН-ын мөн л нэг лидерийн нэг Г.Батхүүтэй нэгдэн МоАН улс төрийн байгууллагыг байгуулж байсан нь ч АН явахаа болилоо, шинэ намаар "хөл сэлгэе" гэх холын бодлын үзүүр байсныг ч үгүйсгэхгүй. Тэгвэл энэ бүх урсгал нэгдэж буй аж. Мөн 2018 оны төгсгөлд АН-ын асан Н.Алтанхуяг " Нэгдсэн Монгол" хөдөлгөөнийг санаачлан байгуулж, Эрдэнэт хотод анхныхаа уулзалтыг хийж, иргэдийг тандсан гэж үзэх судлаачид гарсан. Тэгэхээр энэ намын нэр нь "Нэгдсэн Монгол" байж болох. Харин намын дарга нь Алтанхуяг байж мэдэх нь. С.Эрдэнэд талгүй АН-ын мянга мянган гишүүнийг өөртөө урвуулж чадвал, С.Эрдэнийг өнөөгийн АН-тай "үнсэн дээр хаясан шалз" шиг орхих боломж нээгдэх нь. Шинээр байгуулагдах намын зүгээс С.Эрдэнийн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайд байх үеийн үйл ажиллагаанд шалгалт оруулах нь зөв гэж хууль хүчнийг байгууллагыг ч шахах магадлалтай болжээ. АН задарчээ.
Ц.Хишгээ