|

Дархан-Уул аймагт энэ онд долоон цэцэрлэг нэмэгдэнэ

 

Дархан-Уул аймагт энэ онд долоон цэцэрлэг нэмэгдэнэ

 

2019 онд аймгийн хэмжээнд долоон цэцэрлэгийн барилга нэмэгдэж, нийт 900 хүүхэд цэцэрлэгтэй болж, 128 орчим ажлын байр шинээр бий болох аж. Тодруулбал, Дархан сумын 3 дугаар багт 13 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 6 дугаар багт 3 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 7 дугаар багт 6 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийн барилга, 15 дугаар багт 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 10 дугаарт багт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 150 хүүхдийн цэцэрлэг болгох, 4 дүгээр багт Поркурорын хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан 200 хүүхдийн цэцэрлэг байгуулах юм байна. Мөн Хонгор суманд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг барьж ашиглалтад оруулна. Энэ хүрээнд долоон цэцэрлэгийн барилгад нийт 900 хүүхдийн ор бий болох юм байна.

Харин эндээс 3, 6 дугаар цэцэрлэгүүд одоогоор ЕБС-уудын байранд үйл ажиллагаа явуулдаг тул хүүхдүүдийг шилжүүлэх аж. 13 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байранд гэр цэцэрлэгийнхээ 25 хүүхдийг шилжүүлж, Хонгор сумын цэцэрлэгт орон сууцны байранд хичээллэж буй 50 хүүхдийг мөн шилжүүлэх гэнэ. Иймд шинээр 625 хүүхдийн цэцэрлэгийн орон тоо нэмэгдэх талаар аймгийн БСУГ-аас мэдээллээ.

6bc678d1ad13a7adfc5f908921ee048e Дархан-Уул аймагт энэ онд долоон цэцэрлэг нэмэгдэнэ