БНАСАУ гурав эсвэл дөрвөн баллистик пуужингаар тоноглосон шумбагч онгоц үйлдвэрлэх ажлыг эхлүүлсэн байж магадгүй тухай "Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, энэ нь 3000 тонн усан түрцтэй шумбагч онгоц бөгөөд уг онгоцыг үйлдвэрлэхэд шаардлагатай эд ангиуд Умард Солонгосын зүүн эргийн Синпо боомтод ажиглагдсан байна.
БНАСАУ Синпо боомт дахь усан онгоцны үйлдвэрт баллистик пуужингууд тээх чадалтай шинэ шумбагч онгоц үйлдвэрлэж байгаа тухай мэдээллийг БНСУ-ын эрх баригчид авсан гэж тус улсын Солонгосын эрх чөлөөний намаас парламентад сонгогдсон депутат Ким Хак Чёк 2018 оны долдугаар сарын 18-нд мэдэгджээ.
НЬЮ-ЙОРК. /TASS/.