|

"Монополь"-доо эрдсэн Д.Жигжиднямаад төрийн төмөр нударга хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!!!

 

"Монополь"-доо эрдсэн Д.Жигжиднямаад төрийн төмөр нударга хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!!!

 

"Төр оршихуй дор татвар буй, Татвар буй дор төр оршихуй”

 

УБТЗ гэж монополь эрхээ хэтэрхий дээгүүрт тавьсан газар бий боллоо. Түүнийг удирдаж байгаа Д.Жигжиднямаа монголын хууль болоод эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр он удаж байгаа ч түүнд арга хэмжээ авдаг албан газар, дарга цэрэг байхгүй гэж үү!

Тодруулбал: Оросын транзит тээвэрт 25 хувийн хөнгөлөлттэй тээвэр хийх эрх олгосноос үүдэж монголын гол экспортын бүтээгдэхүүн нүүрсний тээвэрлэлт илт зогсонги байдалтай болж гадаад валютын урсгалыг хааж байна. Үүнээс үүдэж эдийн засгийн өсөлт ард түмний нуруун дээр улам хүнд ачаа болно гэдгийг эдийн засагчид хэлсээр ярьсаар... Гэвч энэ талаар дуугарах хүн одоогоор алга.  

 

Монопольдоо эрдсэн Д.Жигжиднямаад төрийн төмөр нударга хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!!!

 

Уг шийдвэр гарахаас өмнөх жилүүдэд Олон овоот-Эрээн боомтын чиглэлд 300 км зайд 1.2 сая төгрөгөөр ХОЁР САЯ тонн нүүрс экспортод гаргаж байжээ. Гэтэл Оросын транзит тээврээр жилд Наушк-Эрээн чиглэлд 1110 км зайд ердөө 700 мянган төгрөгийн татвар авахаар болсон байна. Түүнчлэн өнөө жил 2000 хүрэхтэй үгүй нүүрс гаргаж байгаатай холбоотойгоор дотоодын таван компанийн тээвэрлэлт 90% уналтад ороод байгаа аж. Учир нь хөнгөлөлттэй үнээр тээвэрлэхтэй холбоотойгоор Оросоос дамжин өнгөрөх тээвэрлэлтийн оочер дараалал нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй үйл ажиллагаа доголдсонтой холбоотой гэх.

Монопольдоо эрдсэн Д.Жигжиднямаад төрийн төмөр нударга хэрэгтэй байна Ерөнхий сайд аа!!!

Уг нь төрийн удирдлагууд нүүрсний экспортыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хэт нэг талыг баримталсан, гадаад улсад үйлчилсэн тогтоол шийдвэрийг гаргасан УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг шалгах байгууллага одоогоор алга л байна. Үнэхээр эдийн засгаа өөд нь татъя гэвэл монополь байдлаа ашиглаж өөрийн эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавьсан энэ мэт нөхдүүдэд төрийн төмөр нудрагыг харуулах цаг болоод байна У.ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АА!!

 

BOLOD.MN