|

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 51,8 хувиар өсчээ

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албанаас оны эхний хоёр сард аймгийн хэмжээнд гэмт хэргийн нөхцөл байдал, улаан бурхан өвчний дэгдэлт ихсэж байгаагаас аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

Энэ хугацаанд 1109 хүн эрүүлжүүлэгдсэн нь өнгөрсөн оноос  19,5 хувиар өсч дөрвөн сая 506 мянган төгрөгийг үйлчилгээний төлбөрт төлүүлжээ. Эдгээр эрүүлжүүлэгдсэн хүмүүсийн 94 буюу 8,5 хувь нь эмэгтэй, дөрөв буюу 0,4 хувь нь 18 хүртэлх насныхан байсныг хэллээ.

Мөн аймгийн хэмжээнд улаан бурхан өвчний  халдвар дэгдэлт ихсэж байгаатай холбогдуулж аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулах болон интернэт тоглоомын газруудын үйл ажиллагааг хязгаарласан захирамж энэ сарын 28-ны хүртэл хүчинтэй байна” гэв.

Б.Норовсамбуу