|

Сонголт хийхийг Туркт санал болгожээ

 

Турк улс ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийг худалдан авбал тус улсад хориг арга хэмжээ авна хэмээн Америкийн сенатч Боб Менендес мэдэгджээ.

"Туркийн Ерөнхийлөгч Т.Эрдоган пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах С-400 системийг эзэмшихийг шаардаж, худалдан авбал миний Конгресст оруулсан хуулийн төслийг үндэслэн Турк улсад хориг арга хэмжээ авна. Хориг арга хэмжээг авч магадгүй биш заавал авах талаар яригдаж байгаа. С-400 систем нь НАТО-гийн бүтэцтэй нийцэхгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.