|

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагчийг нэг сая төгрөгөөр урамшуулна

"Төрөлх-Алтай” ТББ элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, 
800 оноо авсан Говь-Алтай аймгийн сурагч нэг бүрийг нэг сая төгрөгөөр урамшуулна гэж мэдээллээ. Мөн шалгалтаас хамгийн өндөр оноо авсан эхний 100 хүүхдэд cap бүр 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ.

"Төрөлх-Алтай” ТББ нь Говь-Алтай аймгийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийдэг гэдгээр нь нутгийн иргэд мэддэг. Он гарсаар тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус сургуулиудын 12 дугаар ангийн сурагчдын дунд байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад, 1-12 дугаар ангийн сурагчдын дунд шатар, гар зураг, эсээ бичлэгийн уралдаануудыг зохион байгуулжээ.

 

Б.МАНЛАЙ, ҮНДЭСНИЙ ШУУДАН