Дархан-Уул аймагт Монгол бичгийн "Алтан үсгийн баяр” болов. Монгол улсын Засгийн газрын 2008 оны 196 дугаар тогтоолын хавсралт "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр- II”, аймгийн дэд хөтөлбөрийн холбогдох зорилтыг үндэслэж монгол бичгийн сургалтын чанарыг эрчимжүүлж сайжруулах, сурагчдын сурах идэвхийг өрнүүлж тэргүүний багш, сурагчдыг тодруулж уг хичээлийн шинжлэх ухааны онолын төвшин, олж авсан мэдлэг чадварын хэрэглээг хянах зорилгоор аймгийн Боловсрол, Соёлын газраас эрхлэн зохион байгуулсан байна.
Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулагдсан уг "Алтан үсгийн баяр” эцэг эхчүүдийн сэтгэлийн хандиваар амжилттай зохион байгуулагдаж ерөнхий боловсролын нийт 20 сургуулийн 546 сурагч, бага ангийн 20 багш, дунд ангийн 23 багш авьяас чадвараа сорьж амжилттай оролцлоо гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын арга зүйч Д.Оюунбилиг ярилаа.
Б.Норовсамбуу