Эдгээрийг АНУ-аас дундын болон бага тусгалтай пуужинг устгах гэрээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна” гэж Роберт Эшли баталжээ.
Тэрбээр ОХУ-ыг шинэ боловсруулалтынхаа ачаар стратегийн цөмийн зэвсгийн тоогоо нэмэгдүүлж магадгүй гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Роберт Эшли Цөмийн зэвсгийн хяналтын асуудлаарх бага хурлын үеэр ОХУ-ыг маш бага чадалтай цөмийн зэвсгийн туршилтыг нууцаар явуулсан гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Ийм мэдээллийг тагнуулын болон дүн шинжилгээний газрууд ч өгсөн гэнэ.
Тухайлбал, Туйлын тойргийн "Новая земля" гэх арлын нутаг дэвсгэр дээр Оросын засаг захиргаа ямар нэгэн зэвсэгт туршсан гэж Америкийн шинжээчид үзсэн байна. Харин Төрийн думын Батлан хамгаалах хорооны дарга, Оросын генерал Владимир Шаманов Роберт Эшлигийн хэлсэн энэ үгийг хариуцлагагүй мэдэгдэл гэсэн байна. Тэрбээр "Ийм үйл явцыг бүрэн хянадаг техниктэй болсон өнөөгийн ийм нөхцөлд цөмийн нууц туршилт явуулах боломжгүй” гэж "Интерфакс” агентлагт мэдэгдээд АНУ-ын цэргийнхний мэргэжлийн ур чадвар муудаж эхэлсэн гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: mnb.mn