"Ардын элч" сайт 45 хоногийн турш ард түмний итгэл даахуйц ардын элч нарыг тодруулах бүх нийтийн санал асуулга явууллаа.
Энэхүү санал асуулга нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших магадлалтай улстөрчид хийгээд тухайн орон нутагтаа нэр хүндтэй хүмүүсийг өөрсдөө нэр дэвшүүлэх нь нээлттэйгээр зохион байгуулсан юм. Давхардсан тоогоор 618 хүн уг санал асуулгад нэр дэвшсэн байна.
21 аймаг 9 дүүрэг тус бүрд ард иргэдээс хамгийн өндөр санал авсан 5 "АРДЫН ЭЛЧ"-ийг тодруулж сонин, телевиз, сайт сошиал суваг, сэтгүүлээр орон даяар зарлан танилцуулна. Ардын элч нар http://ardiinelch.mn/ 4 хоногийн дараа буюу 2019.06.30 өдөр тодорно!