|

Зээлийн хүү дэлхийн улс орнуудад ямар байдаг вэ?

Дэлхий дээрхи 180 гаруй улсаас ердөө 12 улсад банкны зээлийн хүү нь 20 хувиас давсан байдаг. Мадагаскар, Малави, Уганда тэргүүтэй хоцронгуй хөгжилтэй, үргэлжийн гэмээр хямралд байдаг, ард иргэд нь өр, зээлийн дарамтанд нэрвэгдсэн энэ бүлэг улсын нэг нь Монгол улс юм. Манай улсын хөгжлийн хоцрогдол, ард түмний ядуурал, 3-4 жилийн мөчлөгтэйгөөр тогтмолжсон эдийн засгийн хямралын суурь шалтгаан нь банк, санхүүгийн гаж тогтолцоо түүнээс үүдэлтэй хэт өндөр, дунджаар 24-36 хувьд хүрсэн зээлийн хүү юм. Ингээд зээлийн хүү дэлхийн улс орнуудад ямар байдгийг танилцуулъя.

ССири 32
Гана 31
Йемен 27
Зимбабве 20
Монгол 19,8
Сьерра-Леоне 18,9
Украин 18,5
Нигери 18
Кени 17,5
Руанда 17,3
Перу 16,1
Замби 15,7
Уругвай 15,5
Чад 15,5
Габон 15,5
Турци 15,2
Афганистан 15
Бутан 13,7
Иран 13
Грузи 12,9
Косово 12,8
Египет 12,5
Камерун 12,5
Узбекистан 12,44
Казахстан 12,4
Индонези 12,2
Камбоджа 11,8
Бангладеш 10,7
Намиби 9,8
Непал 9,8
Сент-Китс и Невис 9,4
Индия 9,3
Гренада 9
Сербия 8,6
Ливан 8,2
Алжир 8
Боливи 7,6
Македони 7,1
Ботсвана 7
Пакистан 6,9
Вьетнам 6,8
Болгария 6,6
Таиланд 6,4
Сальвадор 6,3
Чили 6,1
Филиппин 6
Ливи 6
Греци 5,7
Бруней 5,5
Сингапур 5,4
Бахрейн 5,4
Макао 5,4
Австрали 5,1
Катар 5
Гонконг 5
Оман 5
Эстони 4,8
Хорвати 4,8
Кувейт 4,6
Латви 4,5
Ирак 4,5
Кипр 4,5
Малайзи 4,4
Итали 3,8
Нигер 3,5
Израиль 3,3
Литва 3,1
Канада 2,7
Тайвань 2,7
Франци 2
Швеци 2
Австри 1,8
Финлянди 1,8
Германи 1,7
Нидерланд 1,6
Япони 1,5
Норвеги 1,4 байдаг аж.