Улаанбаатар-Дархан чиглэлийн зам засварын ажил хэсэгчлэн явагдаж байна.
Архангай аймаг руу салдаг уулзвараас 361-ийн гарам хүртэл, 361-ийн гармаас хойш 3 км, Баянчандмань сумын нутаг Хар усны үзүүр гэх газраас хойш 3 км хүртэл үндсэн замыг хэсэгчлэн хаажээ.
"Хажуугийн туслах замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын нөхцөл байдал тээврийн хэрэгсэл нэвтрэхэд саадгүй, хөдөлгөөн бага зэргийн удаашралтай, хэвийн зорчиж байгаа" тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.