Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Францын Биарриц хотноо уулзаж, ирэх сард худалдааны хэлэлцээр байгуулах арга замыг эрэлхийлэхээр тохиролцжээ. Хоёр орны удирдагчид "Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэ талаар хэлэлцсэн бөгөөд талууд ирэх сарын сүүлээр болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр дахин уулзахаар тохиролцсон байна.
Өнгөрсөн баасан гарагт АНУ-тай хийх худалдааны хэлэлцээг хариуцсан Японы сайд Тошимицү Мотэги, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар аж үйлдвэр, хөдөө ах ахуйн чухал асуудлуудын талаар тохиролцоонд хүрчээ. А.Шинзо, Д.Трамп нар цаашид ажлын түвшинд хэлэлцэх олон асуудал байгааг онцлоод, уг хэлэлцээнүүдийг эрчимжүүлэхээр тохиролцсон байна.
Э.Хулан