|

“Ариг гал” болон “Говь”-ийн хувьцааны ханш өсөлттэй байв

Монголын Хөрөнгийн биржид өчигдөр наймдугаар сарын 28-ны өдөр I, II, III ангиллын 17 ХК-ийн 17.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 45.819 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Ариг гал” болон "Говь"-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур" болон "Эрдэнэ Ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. "TOP 20" индекс 0.16 хувиар өсөж, 19431.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.482.790.762.510 төгрөг боллоо. 

Б.Болд