АНУ-д дахин аймшигт халдлага гарав
АНУ-д ойр ойрхон гардаг халдлагууд үргэлжилсээр л байна. Өчигдөр л гэхэд тус улсын Орегон мужийн Umpqua коллежид буутай этгээд халдаж 10 хүний амийг хохироож 20 хүнийг буудаж шархдуулаад байна. Халдлага үйлдсэн этгээд нь өсвөр насны залуу бөгөөд 20 орчим настай тус коллежийн оюутан байж магадгүй аж. Хэрэг хотоос 9.5 километрийн зайд орших Umpqua коллежийн оюутны хотхонд болсон бөгөөд буутай этгээд халдлага үйлдэж байгаа тухай оюутнууд 911-т...