|

МОНГОЛБАНК ХЭМЭЭХ ХӨРӨНГӨЛӨГ ВАНТ УЛС ШИЛЭН ДАНС ХӨТЛӨХГҮЙ ГЭВ

Монголбанк Сангийн яаманд хандан "Шилэн данс хөтлөхгүй" гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Энэ талаар Монголбанкны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга П.Эрдэнэтуяа Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад албан тоот хүргүүлжээ.

Тус албан тоотод, "Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны тухай Сангийн яамнаас Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд Монголбанкийг 2015 оны мэдээллээ нөхөн оруулах, 2016 оны мэдээллээ тухай бүрт нь оруулахыг шаардсан байна.

 

 

 

 

 

Шилэн дансны тухай хуулийн зорилтыг улс, орон нутгийн төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төслийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ хэмээн тодорхойлсон болно. Түүнчлэн Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд төрийн болон орон нутгийн өмчит байгууллага түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан хамаарахаар заажээ. Монголбанкийг "Төрийн өмчит хуулийн этгээд" гэж үзэх нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчихөд хүргэнэ.

Иймд дээр дурдсан Шилэн дансны тухай хуулийн зорилт, үйлчлэх хүрээний дагуу Сангийн яамнаас эрхлэн хөтөлж буй нэгдсэн цахим хуудсанд Монголбанк мэдээлэл тавих үндэслэлгүй гэж үзэж байна" гэжээ.

Үндэстэн.мн