Түүнчлэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01-А/54 дүгээр захирамжийн 3 дугаарт Зочид буудлын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглож, үйлчлүүлэгчид гаднаас архи, согтууруулах ундаа нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг тухайн байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон. Харин энэхүү үүргийг зөрчсөн тохиолдол 2020 оны 03 дугаар сарын 02-нд гарсныг аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна.
Тодруулбал иргэд зочид буудалд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.Мөн архи согтууруулах ундаа, тамхийг зохих зөвшөөрөлгүй худалдсан зөрчлийг илрүүлсэн байна. 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Мэдээлэл технологийн албаны холбогдох мэргэжилтнүүд хамтран шөнийн эргүүл хийхэд архи согтууруулах ундааг дуудлагаар зарж байсан 2 зөрчлийг илрүүлсэн байна. Зөрчил гаргасан иргэдэд хуулийн хүрээнд хариуцлага ноогдуулах арга хэмжээг Цагдаагийн газраас авахаар ажиллаж байгаа аж. Мөн дээрх зөрчилтэй ижил мэдээллийг аймгийн Цагдаагийн газрын 102 дугаарт утсаар мэдээлэхийг хүсчээ.
Л.Отгонбаатар