2019 оны эцсээр "Дэлхийн эдийн засаг, аюулгүй байдлын институт" манай гариг дээрх улс орнууд алан хядах ажиллагаанд өртөх магадлалыг жагсаасан "Терроризмын индекс"-ийг гаргажээ. Тус индекс нь нэг үгээр дэлхий дээрх хамгийн аюулгүй улс орнуудыг жагсаалт юм. Монгол улсын хувьд терроризмд өртөх магадлал хамгийн багатай, хамгийн аюулгүй улсад тооцогдсон байна.
Дэлхий даяар аюулгүй байдлын талаарх үйлчилгээ, зөвлөгөөг өгдөг SOS компанийн зүгээс тус жагсаалтыг гаргахад тусалсан байна. Ингэж улс орнуудыг эрэмбэлэхдээ хэд хэдэн хүчин зүйлийг харгалзаж үзсэний дотор дотоодын зөрчилдөөн, гэмт хэргийн гаралт болон гадаад бодлого зэрэг зүйлсийг авч үзсэн аж. Ийнхүү эрэмбэлэхдээ алан хядах ажиллагаа явуулах магадлал хамгийн бага, дунд зэрэг, ноцтой, туйлын ноцтой гэсэн 4 зэрэглэлд хуваажээ.
2019 онд хамгийн аюулгүй байсан орноор манай бөмбөрцгийн хойд хэсгийн улс орнууд голдуу нэрлэгдсэн байна. Тодруулбал Финланд, Дани, Норвеги, Гренланд, Люксенбург болон Швейцар гэсэн орнууд аялагчдын хувьд хамгийн аюулгүй орон байх юм. Дээрх орнууд нь алан хядах ажиллагаанд өртөх магадлал 1.5-0.3 хувьтай гэсэн үнэлгээ авсан юм.
Харин дэлхийн хамгийн аюултай орнуудаар Сомали, Афганистан, Сири гэсэн орнууд нэрлэгдсэн байна.
Монгол улсын хувьд дотоодын зөрчилдөөн бараг байхгүйн дээр гадаад улс орнуудтай найрсаг харилцаатай байдаг учраас алан хядах ажиллагаанд өртөх магадлал 0 хувьтай гэсэн үзүүлэлт гэрчээ. Ингэснээр дээр дурдсан хойд орнуудаас манай улс илүү аюулгүй гэсэн дүгнэлт гарсан аж.
Эх сурвалж: visionofhumanity.org/app/uploads/