|

Фитнес клуб, спорт заалны үйл ажиллагааг зогсоолоо

Шинэ төрлийн коронавирусний халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.  Аймгийн Засаг даргын 01-А/82 захирамжийн дагуу тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан фитнес клуб, спорт заалны үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоолоо.

Хугацаа заагаагүй бөгөөд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах хүртэлх хугацаанд зогсоохыг холбогдох ААНБ-уудад үүрэг болгов. Тус захирамж гарсантай холбогдуулан  01-А/70 дугаар захирамжийн 3,4 дэх хэсгийг хүчингүй болгожээ.

Л.Отгонбаатар