|

Я.Буянжаргал: Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 23 хүн тусгаарласнаас хоёрыг нь сэжигтэй тохиолдол гэж үзэж байна

 

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал "3500 хүн тусгаарласнаас 2126 иргэн ажиглалтад байна.

24 цагийн дотор Дархан-Уул аймагт 23 тохиолдол ирснээс хоёр тохиолдол сэжигтэй хэмээн үзэж, тусгаарлагдсан. Биеийн байдал нь хэвийн байна.

Замын -Үүдээс ирсэн 33 иргэнийг тусгаарласан. Тусгаарлах байранд 309 эмч , эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна.

Тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тусгаарлах байр сувилал амралт, оюутны дотуур байр гэсэн судалгаа гарсан. Эхний ээлжинд 20 мянган хүнийг хэрхэн тусгаарлах вэ гэсэн чиглэлд судалгаа гаргаж, бэлтгэл хангаж байна.

Орон нутгийн галт тэргэнд мэргэжлийн эмч нар ажиллаж байна. Галт тэргээр зорчиж буй иргэдийн биеийн халууныг үзэж байна. Одоогийн байдлаар сэжигтэй тохиолдол галт тэрэг дотор гараагүй байна.

Мөн Түргэн тусламжийн дуудлагад маш сайн хяналт тавьж байна. ЯТТТөв нь 1,393 дуудлага авснаас ихэнх нь 0-5 хүртэлх насны хүүхдийн болон төрөхийн, осол гэмтлийн дуудлага байжээ.

Харин томуу, томуу төст өвчин амбулаторийн 1.8 хувийг эзэлж байна" гэв.