Туслан гүйцэтгэгчээр ажиллах Монгол Улсын зам, барилгын 4 аж ахуйн нэгж ийнхүү өнөөдрөөс ажлаа эхлүүлж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд мэдэгдсэн. 2020 оны 06 дугаар сард асфальт хучилтын ажлыг эхлүүлэх аж. Учир нь замын ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолой, даланг нягтруулах зэрэг ажлыг хийх юм. Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгох бөгөөд олон улсын транзит тээвэр, хот хооронд зорчиж буй бүх автомашин хуучин маршрутаар явж байна. Дархан хотоос гарах автозамын арчлалт муудсан учир хороолол дундах автозамын засварын ажлыг 10-ны өдөр эхлүүлэхдээ үйлдвэрийн район хүртэлх замын нөхөөсийг хийхээр болсон. Тус зам нь эвдрэл ихтэй том оврын гэлтгүй автомашин явахад ихээхэн хүндрэл учруулж, замын түгжрэл үүсгэж байгаа аж. Тус замын шинэчлэлийн ажлыг 2019-06-17-ны өдөр сүр дуулиантайгаар эхэлж байсан ч 2 хэсэг огт ажил хийгээгүй, 3 хэсэгт замын далан барих болон бусад ажлыг эхлүүлсэн юм.
Л.Отгонбаатар