|

Дарханаас Хонгор хүртэлх 30,5 км авто замын ажил үргэлжилж байна

 

Дарханаас Хонгор хүртэлх 30,5 км авто замын ажил үргэлжилж байна

 

Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын шинэчлэлийн тав дахь хэсэг буюу Дархан хотын тойргоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30,5 км авто замын байгууламжийн барилгын ажил явагдаж байна.

Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын "Чайна жоу" инженеринг компани ажиллаж байгаа ч COVID-19-ийн халдвараас сэргийлэх хөл хорионы улмаас инженер техникийн ажилтан, операторууд нь манай улсад ирээгүй байгаа.

Харин туслан гүйцэтгэх гэрээний дагуу Монгол Уулсын зам барилгын дөрвөн аж ахуй нэгж энэ сарын 4-нөөс ажлаа эхлүүлсэн юм. 

Замын ажлыг эхлүүлэхийн өмнө гүйцэтгэгч компани түр замын арчлалт хамгаалалтыг сайжруулан зорчих хөдөлгөөнийг бэлэн болгожээ. Цаашид түр замын арчлалт хамгаалалтыг гүйцэтгэгч компани хариуцан ажиллана...

Замын ажлын хүрээнд далан байгуулах, бетон суурьтай ул хийх, үерийн усыг зайлуулах 30 гаруй бетон хоолойг суурилуулах ажлууд хийгдэж эхлээд байна..