Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн асуудалд зөвлөгөө өгүүлэхээр Бээжингээс Пхеньянд Хятадын эмч нарын баг илгээсэн талаар "Ройтерс” агентлаг учир мэдэх хүмүүсийн үгийг эш татан мэдээллээ. Ноён Ким зүрхний мэс засал хийлгэсний дараа бие нь муудсан гэж Америкийн эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт бичсэн. Гэхдээ одоо бие нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл алга байна. Умардын удирдагч энэ сарын 15-нд болсон өөрийн өвөө Ким Чен Ирийн төрсний ойн баярт оролцоогүй юм. Тэрбээр 11-нд улс төрийн товчооны хурлыг даргалснаас хойш олон нийтийн өмнө үзэгдсэнгүй. Хойд Солонгосын албан ёсны мэдээллийн хэрэгслүүд их удирдагч Кимийн талаар байнга мэдээлдэг авч үнэн байдлыг илэрхийлэх нь ховор. "Ройтерс”-ийн мэдээнд Хятадын Коммунист намын гадаад харилцааны өндөр албаны хүмүүс Пхеньянд очсоныг дурдав. Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн асуудал маш өндөр нууцлалтай агаад ойрын хүрээний цөөн хүн мэднэ. "Ройтерс” АНУ-ын тагнуулын мэдээг эш татан Ким амьд бөгөөд удахгүй олны өмнө гарах байх хэмээн таамаглажээ.
ЗГМ