
Нүхэн гарц барих ажил удааширсан шалтгаан нь зураг төсөл хэд хэдэн удаа өөрчлөгдсөн, инженерийн шугам сүлжээг зөөж засварласан зэргээс шалтгаалан 11 дүгээр сар хүртэл ажиллажээ. Инженерийн шугамын тухайд Дархан хотыг анх байгуулах, А зэрэглэлийн улсын чанартай автозам барихдаа борооны ус зайлуулах магестрал суваг гарч ирсэн аж. Уг суваг нь зураг төсөвт тусгагдаагүйн улмаас түүнийг нүхэн гарц тойруулж хийх шаардлага тулгарчээ. Сувгийг тасалж, нүхэн гарцаа тойруулж хийхийн тулд нэг сар гаруйн хугацааг зарцуулсан нь хугацаандаа хүлээлгэж өгөх боломжгүй болсон талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдэгдсэн. Улирлын чанартай хийдэг зам, барилгын ажил түр зогсож энэ онтой золгосон аж. Одоо засал чимэглэлийн ажлууд үлдсэн бөгөөд 5 дугаар сарын нэгнээс ажлаа эхэлж 20-25-ны хооронд хүлээлгэн өгнө гэв. Уг нүхэн гарцыг барьж, байгуулснаар автозамын осол аваар буурах, явган хүний урсгалын чиглэлийг өөрчлөх, төвлөрлийг сааруулах ажээ.



2020/04/28 12:28
684 

Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл













.jpg)







.jpg)

















































.jpg)
.jpg)













.jpg)
























