|

Дархан-Шарын голыг холбосон авто замын зарим хэсгийн хучилтыг хийлээ

Улсын төсвийн 41 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй Дархан- Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг "Төгс зам” ХХК гүйцэтгэн ажиллаж байна. 2019 онд эхэлсэн тус бүтээн байгуулалтын эхний ээлжийн 17.2 км замыг хатуу хучилттай болголоо. Олон жил яригдсан тус авто замын ажил нь ийнхүү биелэлээ олж байгаад иргэд талархалтай байна. Үргэлжлүүлэн авто замын далан барих, үерийн ус зайлуулах хэсэг зэрэг асфальт хучилтын өмнөх ажлуудыг хийж байгаа аж. Тус авто зам нь хийцийн хувьд асфальт бетон хучилттай, өргөн нь 7м, зузаан нь 7см, 0.2 м цементээр бэхжүүлсэн суурьтай, хөвөө нь 2м, нийт 32 цэг дээр хиймэл байгууламжтай хийсэн байна. Харин үлдсэн 30.7 км авто замын ажлыг 2020 оны Улсын төсвийн 27.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үргэлжлүүлж, 2021 онд бүрэн ашиглалтад оруулах ажээ. 

Л.Отгонбаатар