
Үүнд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 02/1292 албан бичгийн хавсралтад тусгагдсан тусгай зөвшөөрөлтэй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэсэгчлэн нээхээр болсон байна. Мөн Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох, гадаад хэлний сургалтын төв, тээврийн хэрэгслийн болон мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын нэрсийг хавсралтаар баталсугай гэжээ. Түүнчлэн эрх бүхий байгууллагаас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан зөвлөмжийг биелүүлж ажиллахыг сургалтын байгууллагын дарга, удирдлагуудад үүрэг болгосон байна. Шаардлага хангасан сургалтын төвийн танхимын сургалтыг үе шаттай эхлүүлж, танхимын сургалтад 16-гаас доош насны хүүхдийг хамруулахгүй байх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.



2020/06/02 15:41
595 

Шинэ мэдээ
Их уншсан
Сэтгэгдэл


















.jpg)
.jpg)













.jpg)














































































