|

Нэр дэвшигчдийн хөрөнгө хаашаа алга болчив?

АТГ Сонгуулийн хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авч анх удаа олон нийтэд ил зарлалаа. Үүгээр 17 нам эвсэл, бие даагч 606 нэр дэвшигчийг хэр хөрөнгө мөнгөтэй, өр зээлтэй, өглөг авлагатай, ямар бизнестэй, ямар компаниудтай хамааралтай вэ гэдгийг сонгогчид мэддэг болоод байна. Харамсалтай нь гуравхан саяулаа хамаатан садан болох шахдаг, хэн, хаана юутайг нь мэддэг цөөхөн монголчуудаас зарим нэр дэвшигчид унаа тэрэг, үл хөдлөх хөрөнгүүд нуухыг оролдсон уу, ХОМ-тээ бүртгүүлсэнгүй. Тэдний хөрөнгө ХААЧСАНЫГ асууцгаая.  

СХД-т нэр дэвшигч О.Магнай: 

Саяхан л Ливаны хөрөнгө оруулагчаас 4 тэрбумын үнэтэй 10 давхар барилгыг нь 724 сая төгрөгийн авлагандаа шүүхийн шийдвэрээр булаан авсан хэмээн хэвлэлүүдээр бичигдэж байсан СХД-т нэр дэвшигч О.Магнай маань 2019 онд 1,2 сая төгрөгийн орлоготой байсан гэж ХОМ-д бүртгэгджээ. Жилд 1,2 сая төгрөг олсон гэхээр сарын 100 мянган төгрөг буюу "хүүхдийн 100” мянгаар амьдардаг байсан болж таарч байна.

Ийм хүн АН-аас нэр дэвших эрх олгох дэнчингийн 100 сая төгрөгөө яаж төлөв. Эсвэл хэн хаанаас төлөв?

–Дуулиан шуугиантайгаар "Дархан цамхаг” компани дээрээ шилжүүлэн авсан 4 тэрбумын үнэтэй үл хөдлөх хөрөнгө нь ХААЧСАН БЭ?

–Машин ч үгүй, хадгаламж ч үгүй, орлого ч үгүй О.Магнайгийн  одоо унадаг 90-01 УБЧ дугаартай LX570 машин ХААЧСАН БЭ?

БГД-т нэр дэвшигч С.Эрдэнэ:

2004 оны УИХ-ын сонгуулиас хойш УИХ-ын гишүүн, НХХЯ-ны сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2019 онд 22,9 сая төгрөгийн л орлоготой байжээ. Магадгүй энэ нь түүний УИХ-ын гишүүн бас намын даргын хувьд авдаг цалин, урамшууллын орлого байх. Харин гэр бүл нь 296 сая төгрөгийн орлого олж 2018 оныхоосоо 58 сая төгрөгөөр нэмэгджээ. Гэвч өөрийн нэр дээрээ хадгаламжгүй, авлагагүй, бас зээлгүй аж. Бас 2017 оноос 396 саяар үнэлэгдэж байсан нь гурван нийтийн орон сууц нь зуслангийн байшин, хашаа байшингаар  нэмэгдэж үнэлгээ нь 200 гаруй саяар өссөн гэнэ. 

-Харин НХХ-ийн сайд байхдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ордон барьж өгөх нэрээр газрыг зөвшөөрлийг авсан ч, одоо АН-ын төв байр болсон "Шонхор таур нь ХААЧСАН БЭ? 

-Хандгайт дахь "Их тамир” аялал жуулчлалын цогцолбор нь ХААЧСАН БЭ?     

-Олимп хотхон нь ХААЧСАН БЭ?

-Найрамдал зуслан дахь орон сууцны хотхон нь ХААЧСАН БЭ? 

Эх сурвалж: tvmongolia.mn