Улс төр, тэр тусмаа Төрийн эрх барих байгууллагыг чухам юу гэж боддог болоо вэ, мөнгө л байвал босгыг нь давна гэж сэрүүн зүүдэлсэн нөхөд олноор нэрээ дэвшүүлжээ. Тэр тусмаа эгэл иргэдээ Банк бус санхүүгийн байгууллага нэртэй ч үнэн хэрэгтээ ломбардаар дамжуулан мөлжиж хэтэвчээ зузаалсан нөхөд парламентын босгоор алхана хэмээн зүтгэж байгаа нь эндүүрэл биз ээ.
Тэдний нэг бол Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байгаа Д.Сүндий. Банк бус санхүүгийн байгууллага нэрийн дор өндөр хүүгээр иргэдээ боомилон мөнгө "хүүлж” суудаг мөнгө тоологч. Ёгтолж хэлбэл "Даашин хүүгийн пүүс”-ийн эзэн. Тэр зөвхөн ганцаараа ч биш, ураг төрлөөрөө "мөнгө хүүлэх” ажлыг сүүлийн олон жил тогтвортой явуулж байна. Өдгөө Дорноговь аймагт түүний ээж "Асманы булаг” хэмээх ломбард ажиллуулдаг бөгөөд үйлчлүүлэгчид нь нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн өндөр хүүтэй мөнгө зээлдэг. Энэ нь амьжиргааны түвшин доогуур олон хүний хоолноос хумслан үйл ажиллагаа явуулж байгаа газар. Ерөөсөө зүдэрсэн олны өвдөх бие, идэх хоолон дээр дөрөөлөн хэтэвчээ зузаалж суугаа нөхөр. Өөрөө болохоор "Нэт капитал” гэх Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан "мөнгө хүүлдэг” ийм л нөхөр.
Мөн ах нь "Нэт капитал”-ын зөвлөх Д.Алтангэрэл гэх нөхөр бас л УИХ-д нэрээ дэвшүүлчихсэн явна. Д.Сүндий эхнэрийнхээ хавиргыг хугартал зодсон, хүчирхийлэл хийдэг, тэр нь шүүх эмнэлгээр тогтоогдсон, эхнэр сольсон гэх мэт баримт хэвлэл мэдээллийн архиваар нэг бий. Энэ бол хөдөлшгүй баримтаар дэлгэж тавьсан зүйл хэдий ч үүнийг хойш тавья. Учир нь энэ бол Д.Сүндий түүний гэр бүлийн асуудал, хувь хүний араншинг л харуулсан хэрэг.
Гагцхүү 10 гаруй жил "Мөнгө хүүлсэн” ийм нөхөр төрд санаархаж байгаа нь ёстой нийгмийг хамарсан аюул занал хийлж байгаатай ижил зүйл. Өнөөх л Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө авч, "Нэт капитал”-аараа угаах эздийн нэг яах аргагүй Д.Сүндий. Хугацаа нь дуусаж буй парламентаас олон гишүүн эрх мэдлээ ашиглан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн гурван хувийн хүүтэй мөнгө авч, өөрсдийнхөө хамаарал бүхий Банк бус санхүүгийн байгууллагаар 30 орчим хувийн хүүтэй зээл гарган мөнгө угаасан. Гэтэл өмнөхөө ЖДҮчидээ яая гэж байхад юун Д.Сүндий вэ. Ёстой жинхэнэ мэргэжлийн "Жидүүчин”-г мөнгөө угаа гээд явуулж байгаатай адил зүйл болно биз дээ. Тэрээр Чингэлтэй дүүргийн 55-аас дээш насны ахмад гишүүнтэй өрх бүрт амуу тариан гурил, эко даавуун торыг бэлэглэсэн гэдгийг цахим сайтууд мэдээлж байсан. Арай ч чингэлтэйчүүд давуун тор, гурилаар саналаа худалдах болоогүй. Атга гурил, ам даавуугаар саналыг нь авах оролдлого хийж байгаа нь том доромжлол юм. Тэгээд ч Монгол төрийн босго атга гурил, ам даавуу тараасан нөхрийг босгоо давуулаад байдаг ч газар биш.
Мань эр эртнээс мэргэжлийн жидүүчин болох замаа засан, "Сүндий сан” байгуулж, зүдэрсэн иргэдээс хүүлэн байж олсон мөнгөөрөө "Эх үрсийн баяр”-аар хүүхдүүдэд бэлэг тарааж, өврийн ном бэлэглэх замаар өөрийгөө бэлдсэн гэдэг. Үнэн хэрэгтээ аав ээжээс нь хүү нэрээр "хүүлж” авсан мөнгөөр хүүхүүдэд нь бэлэг аваад өгч байгаа л хэрэг.
Үнэхээр Монгол Улсаа, ард иргэдээ гэж боддог хүн атга гурил тарааж, хүүхдэд бэлэг өгч, нэг муу өврийн ном тараахгүй. Тэнд чинь бодлоготнууд очдог газар. Тэнд чинь мөнгө хүүлэгчид биш эдийн засагчид очдог юм. Тэнд чинь Банк бус санхүүгийн байгууллагын эзэн биш, банкны салбарын том мэргэжилтнүүд очдог юм. Тэнд чинь ломбардны эзэд биш, эх орончид очдог юм. Тэнд чинь зүдэрсэн түмнийхээ хоолны мөнгийг хумслагчид биш, ард түмнээ гэсэн зүрх сэтгэлтнүүд очих ёстой газар шүү, Д.Сүндий минь. Ард түмнийхээ зовлонд дөрөөлж олсон мөнгөө идээд Монгол Төрөөс холхон бай. Зовлон гэсний учир нь түүний ээжид хамаарах "Асманы булаг” ломбард нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлдгийг дахин дуулгая. Ураг төрлийн бизнес ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг нь зүй ёсны хэрэг биз дээ.
Тэгээд ч Банк, бус санхүүгийн байгууллагатай, хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх хадгаламжтай хүмүүс парламентад орж ирвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлж, өөрсдийн хамаарал бүхий Банк бус санхүүгийн байгууллагаар угаадаг жишиг манайд бэлэн байна. Олон тэрбум төгрөгийн хадгаламжтай нөхөд зээлийн хүүг бууруулах тал дээр анхаарал хандуулна гэж хэзээ ч үгүй. Тэгэхээр Д.Сүндий мэт нь том санаархлаа татаж авсан дээр. Чингэлтэйчүүд ч атга гурил, ам даавуунд хууртахгүй гэж найдаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn