|

“Ногоон бүс” болох эсэх нь шинжилгээний хариунаас шийдэгдэнэ

 

 

“Ногоон бүс” болох эсэх нь шинжилгээний хариунаас шийдэгдэнэ

 

Дархан-Уул аймагт 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш шинээр халдвар илрээгүй. Тиймээс ногоон бүсбуюу халдваргүй аймаг болгох зорилготой хүн амын 10 хувьд дахинPCRшинжилгээ хийж байна. Бямба гарагт эхэлсэн уг шинжилгээнднийт 22 салбар чиглэлийн 12 мянган иргэний 90 хувь буюу 10691 иргэнхамрагджээ.

Өглөө 08.00 цагаас 22.00 цагийн хооронд шинжилгээ авах 10 цэгт иргэдийг хамруулсан. Энэ өдөрүсчин,гоо сайхан, хүргэлтийн хоол, харуул хамгаалалт, такси, нийтийн тээвэр, хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, Дарханаас Улаанбаатар хотболон бусад аймаг руу явахаар бүртгүүлсэн иргэд хамрагдаж байна.

10 цэгт нэгэн зэрэг хийжбуйPCR шинжилгээ авах ажилд нийтдээ 250 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа аж. Тэд нэг дор 250-300 иргэнд үйлчлэх боломжтой бөгөөд ариутгал, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан,дараалал үүсгэлгүйААНБ-уудад цагийн хуваарь гарганажиллажбайна.

 

Нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын 12000 ажилтан, алба хаагч хамрагдажбуй юм.PCR шинжилгээний хариу энэ сарын 5-нд гарна.Шинжилгээний хариунаас хамааран дараагийн шийдвэрийг гарах талаараймгийн Онцгой комиссоос мэдэгдсэн.