Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд нийт 135 иргэн байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Ажиглан тусгаарлах дөрвөн байранд 4 их эмч, 5 сувилагч, үйлчлэгч 6, тогооч 9, онцгой байдлын 3 алба хаагч ажиллаж байгаа аж.Түүнчлэн тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаагийн газрын 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Ташрамд Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн олон улсын транзит тээврийг Цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, дараагийн аймгийн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгөх ажлыг тээврийн үйлчилгээ дамжин өнгөрөх бүрт гүйцэтгэж байна.
Л.Отгонбаатар