Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал өөрийн цахим хуудсандаа "Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд:
1.7 ны Пүрэв гаригаас эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаагаа эрхлэн явуулна. Үүнд;
-ОУ-ын байгууллагууд
-Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
-Зочид буудлууд,
-Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
-Фитнесс, иог, spiniing
-Теннис, билльяард төвүүд,
-Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
-Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
-Нэг цэгийн үйлчилгээ
-Саун бассейн
-Нийтийн халуун ус
-Гоо сайхан
-Мэргэжлийн түр сургалтууд
-Сүлжээний бизнес
-Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах,
Бүх үйлчилгээний байгууллагууд 18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй.
Өнгөрсөн цар тахалын хүнд үед биднийг удирдан чиглүүлж, дэмжин тусласан Я.Содбаатар даргатай УОК, ЕС-ын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, УИХ гишүүн Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нартаа болон ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ болон нийт эмч, сувилагч, Цагдаа, Онцгой, МХГ, нийт төрийн албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархаснаа илэрхийлье" хэмээн бичжээ.