КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс өчигдөр 50,400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хуудсаар мэдээлжээ.
Тэрбээр энэ талаар "Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өнөөдөр(өчигдөр) хүлээн авч байна. Дөнгөж сая вакцин тээвэрлэсэн Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоц "Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна" гэжээ.