|

Маргааш “Медипасс” оношлогооны төв нээгдэнэ

Энэ сарын 7-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олноос Монголын ард түмний гарт нэгэн том бэлгийг өгнө.Энэ бол иж бүрэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Монголд өндөр зэрэглэлд орох Эмчилгээ, оношилгооны төв юм. 40 гаруй сая доллараар "Эрдэнэт үйлдвэр”-ийн хөрөнгөөр бүтсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Японы менежментээр үйл ажиллагаа явуулах энэхүү оношлогооны төвийг улс, эх орондоо албан ёсоор хүлээлгэж өгөхөд бэлэн болгожээ. "Медипасс” нь зөвхөн Эрдэнэт хот, Орхон аймгийн иргэдэд бус бүс нутгийн хэмжээнд, нийт Монгол улсын хэмжээнд хүрч үйлчилж чадахаар далайцтай, хүчин чадал сайтай, томоохон эмчилгээ, оношилгооны төв юм.