|

СӨХ-ны үйл ажиллагааг аппликейшнээр дамжуулан хянадаг болно

Орон сууц хорооллын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлдэг. Зарим байруудын СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүйг оршин суугчид шүүмжилдэг. ТэгвэлСӨХ-ныүйл ажиллагааг цахимжуулж, орон сууцанд амьдардаг айл өрхүүдийн төлбөрийн мэдээллийг ил тод нээлттэй байхаар Дархан-Уул аймгийн ЗДТГ Европын холбооны санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд “Home center” төвийг байгуулахаар ажиллаж байна.
Төлбөрийн зарцуулалтыг цахимаар хянах боломжтой уг ажлыг Дарханы залуучуудын багаас бүрдсэн “Данда Солюшн” ХХК, олон жилийн туршлагатай мэргэжлийн “Аясгал” үл хөдлөх хөрөнгийн менежмент, төсөл хөгжүүлэлтийн компанитай хамтран хийжээ. Аппликейшн хөгжүүлэлтийг Дархан сумын 13,14, 16 дугаар багт хэрэгжүүлж туршилтаар эхний ээлжинд хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд аппликейшны хөгжүүлэлт, цаашид хэрхэн ажиллах талаар албаныхан санал солилцлоо.